

Цөлжилт, газрын доройтлыг бууруулах зорилтуудыг хэрэгжүүлэхэд хүртээмжтэй засаглалыг бүрдүүлж, бэхжүүлэхийн ач холбогдол
Сэдэв: Цөлжилт, газрын доройтлыг бууруулах зорилтуудыг хэрэгжүүлэхэд хүртээмжтэй засаглалыг бүрдүүлж, бэхжүүлэхийн ач холбогдол
Үндэслэл: Хүртээмжтэй засаглалыг бүрдүүлснээр хүний эрх хамгаалагдах, шийдвэр гаргах түвшинд бүх талуудын бодит оролцоо хангагдах, урт хугацааны тогтвортой шийдлүүд бий болох ач холбогдолтой. Иймд энэхүү хэлэлцүүлэг нь COP17-ийн платформыг ашиглан хүртээмжтэй засаглал, ИНБ-ууд болон бусад бүлгүүдийн оролцоотой холбоотой Монгол Улс дахь туршлага, асуудлуудыг хэлэлцэхэд чиглэнэ.
Огноо: Лхагва, 8 сарын 19, 9:00 - 10:30
Байршил: Өгөдэй танхим, Ногоон бүс
Ерөнхий хөтөлбөр:
09:00-09:10 Нээлт
09:10-09:30 Илтгэл: Оновчтой шийдэл, тулгамдсан асуудал
Б. Загар - Залуу байгаль хамгаалагч, малчин
Р. Энхчулуун, “Марал-Элч” сангийн тэргүүн
09:30-10:15 Хэлэлцүүлэг
Модератор: И. Балжинням - (PhD) Агаарын харуул НҮТББ-ын хууль, бодлогын зөвлөх
Панелист: Ч. Саранмандах - Хил хязгааргүй алхам ТББ-ын хөтөлбөрийн зохицуулагч
Панелист: Б. Загар - Залуу байгаль хамгаалагч, малчин
Панелист: Др. Д. Баяр, МУИС Хууль зүйн сургууль
Панелист: M. Сэргэлэн - SCALA төслийн удирдагч
10:15-10:20 Хаалт