

n8n Workshop Ulaanbaatar: Бизнесийн гацааг (bottleneck) Ai Automation-аар шийдэх нь
Бизнесийн тань өдөр бүр давтагддаг ажлуудаас алийг нь автоматжуулж болох вэ?
Энэхүү workshop-оор:
Бизнесийн bottleneck-ээ хэрхэн таних
n8n + AI automation хэрхэн ажилладгийг бодит кейсээр ойлгох
Automation-аа хаанаас эхлүүлэх талаар шинэ мэдлэг, санаа авах болно.
🎟 Workshop үнэ төлбөргүй
🍽 Оройн buffet dinner багтсан
👥 Эхэлж бүртгүүлсэн 40 хүн оролцох боломжтой
Оролцохын тулд Luma.com-оор урьдчилан бүртгэлээ заавал баталгаажуулна.
Бүртгүүлэх үед оролцогчдоос бизнесийн давтагддаг процесс, bottleneck-ийн талаар богино асуулга авна. Тэдгээрээс 1-2 бодит кейсийг урьдчилан сонгож бэлтгэн, workshop-ийн үеэр хэрхэн automation болгохыг үзүүлнэ.
40 хүний суудал дүүрсэн тохиолдолд дараагийн бүртгэлүүд хүлээлгийн жагсаалтад орно. Эвентийн өдөр бүртгэл цуцлагдаж суудал гарвал хүлээлгийн жагсаалтад байгаа хүмүүст тухайн өглөө мэдэгдэнэ.
🗓 AGENDA | 18:30 – 21:30
18:30 – 19:30 | 🍽 Buffet & Networking
Оройн хоол, бүртгэл, танилцах цаг.
19:30 – 19:50 | 🎯 Understanding the Bottleneck
Ямар процессыг automation хийхэд тохиромжтой вэ?
19:50 – 20:15 | 🔍 Bottleneck Clinic
Урьдчилан сонгосон бодит бизнес кейсүүдийг задлана.
20:15 – 20:55 | ⚡ Live Build with n8n
Сонгосон кейсийг n8n + AI automation болгон live угсарна.
20:55 – 21:15 | 🧩 Automation Breakdown
Workflow-ийн бүтэц, шийдэл, боломжуудыг тайлбарлана.
21:15 – 21:30 | 🎤 Q&A & Closing
Асуулт хариулт, group 📸 photo.
AI Automation нь AI-аас биш, Bottleneck-ээ олохоос эхэлдэг.