

n8n UB Meetup : AI Автоматжуулалт бизнесийн хурдасгуур 🚀
AI Автоматжуулалт бол бизнесийн хурдасгуур 🚀
🔖 Энэхүү арга хэмжээ нь өөрсдийн санаагаа хурдан туршиж, ажлын процессоо маш богино хугацаанд автоматжуулах хүсэлтэй бизнесийнхэн, өдөр тутам хийгддэг механик ажлуудаа автоматжуулах хүсэлтэй хүн бүрт зориулагдсан.
Монголдоо анх удаа хийж буй n8n UB meetup албан ёсны арга хэмжээ маань дараах гол санааг онцлох болно: Бизнесээ автоматжуулахад ямар ч ERP, CRM, их зардал, удаан хугацаа шаардлагагүй.
💼 Таны бизнесийг
💻 Таны ажлыг танаас илүү хэн ч мэдэхгүй. Эхлээд та өөрөө ажлаа автоматжуулж байж бусдаас давуу байгаа чанараа хадгалж, технологид суурилсан өндөр өсөлттэй бизнес болон хувьсан сайжрах боломж бүрдэнэ.
n8n бол байгууллагын мэдээллийн нууцлалыг дотоод сүлжээнд хадгалж, ажлын урсгалаа зөвхөн өөрийн онцлогт зориулан бүтээх автоматжуулалтын кодгүй платформ юм. AI агентийн эрин зуунд түрүүлж алхан бага зардал, бага нөөцөөр бизнесийн өсөлтөө геометр прогрессоор өсгөөрэй.
Эвентийн модераторууд : Монгол дахь n8n-ийн албан ёсны Ambassador Э.Төмөрхуяг, О.Зоригт.
ХӨТӨЛБӨР - 2026.06.13 (Бямба)
13:00 – 13:30 | Registration - Ирэх, бүртгүүлэх, кофе уунгаа танилцах
13:30 – 14:00 | Opening - (О.Зоригт) Бид хэрхэн бизнесээ автоматжуулсан бэ?
14:00 – 15:00 | Live Build - Хувийн туслах Агент угсарч хэрхэн ажиллаж байгаатай танилцана.
15:00 – 16:30 | Build Session - (Э.Төмөрхуяг) Арга хэмжээний хамгийн чухал хэсэг : Өөрсдөө бүтээж үзэх цаг.
16:30 - 17:00 | Networking ба Хөнгөн зоог - Хамтдаа зураг авахуулах, чөлөөт ярилцлага, танилцах хөнгөн зоог барих цаг.